"Монгол даатгал", "УИД"-ийн ханш өндөр өсөлттэй байв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийг биржид өнөөдөр, 3 дугаар сарын 2-нд I, II, III ангиллын 39 ХК-ийн 42.1 сая төгрөгийн үнийн дүн бүхий 242.109 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 12 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 19 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 8 үнэт цаасны ханш тогтвортой байв.
Энэ өдөр "Монгол даатгал" (CHE+15.00%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID+9.85%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Шарын гол" (SHG-13.94%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN-6.91%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.08 хувиар өсөж, 19106.67 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.750.946.775.858.86 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.