Хятадад эмнэлгийн 1700 гаруй ажилтан коронавирусний халдвар авчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
БЭЭЖИН. /Xinhua/.
Хятадад шинэ төрлийн коронавирусээр
халдварласан эмнэлгийн ажилтнуудын тоо энэ сарын 11-ний байдлаар 1716 хүрсэн
гэж тус улсын Эрүүл мэндийн газрын удирдлагууд баасан гарагт мэдээлжээ.
“Коронавирусээр
халдварласан эмнэлгийн ажилтнуудын тоон үзүүлэлт нь халдвар авсан нийт
хүмүүсийн 3.8 хувийг эзэлж байгаа бөгөөд эмнэлгийн 6 ажилтан нас барсан” гэж Үндэсний
эрүүл мэндийн комиссын мэдэгдэлд дурдсан байна.
Хятадад пүрэв гарагийн оройны
байдлаар коронавирусээр халдварласан хүмүүсийн тоо 63851 хүрч, нийт 1380 хүн
нас баржээ. Мөн 10204 хүний биеийн
байдал хүнд байгаа бол
эдгэрч, эмнэлгээс гарсан хүний нийт тоо 6723 хүрчээ.