Айовад болсон сунгаанд Буттижич ялжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-02-07 12:09:21

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Айова муж улсад болсон Ардчилсан намаас АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийг тодруулах эхний сунгаа буюу кокуст Индиана муж улсын Саут-Бенд хотын дарга асан Пит Буттижич саналын маш бага зөрүүгээр ялжээ.


Саналын хуудсуудыг тоолсны дараа Буттижич 26.2 хувийн дэмжлэгийг авсан бол Сандерс 26.1 хувийн санал авсан байна. Массачусетс муж улсын сенатч Элизабет Уоррен 18 хувийн саналаар гуравдугаарт орсон бол АНУ-ын Дэд ерөнхийлөгч асан Жозеф Байден 15.8 хувийн саналаар дөрөвдүгээрт, Миннесота муж улсын сенатч Эми Клобушар 12.3 хувийн саналаар тавдугаарт тус бүр орсон байна.


Сунгааны дүнгийн талаарх албан ёсны мэдээллийг зарлах үйл явц нэлээд саатсантай холбоотойгоор Айовад болсон сунгааны дүнг дахин шалгахыг АНУ-ын Ардчилсан намын удирдлага өмнө нь уриалжээ. 

Связанные новости