"Монгол Даатгал", "Хөх Ган"-ийн ханш өндөр өсөлттэй байв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаа болов. Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 47 компанийн 891.625 ширхэг хувьцааг 461.875.425 төгрөгөөр арилжив.
Өнгөрсөн нэгдүгээр сарын 31-ний байдлаар зах зээлийн үнэлгээ 2.665.213.247.546 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 18828.56 нэгж болж өмнөх 7 хоногоос 0.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Өнөөдөр, 2 дугаар сарын 3-нд I, II, III ангиллын 26 ХК-ийн 32.241.471 төгрөгийн үнийн дүн бүхий 109.985 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 11 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 14 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 1 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Монгол Даатгал" ( CHE+15.00%) болон "Хөх Ган" ХК (HGN+10.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хай Би Ойл" (HBO-15.00%) болон "Ремикон" ХК (RMC-9.95%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.55 хувиар буурч 18725.19 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.661.889.103.402.78 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.