МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг Лозанн хотноо ажиллав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Швейцар улсын Лозанн хотноо Залуучуудын өвлийн III олимпын наадам нэгдүгээр сарын 9-22-ны өдөр амжилттай зохион байгуулагдсан.
Энэхүү олимпын наадам зохион байгуулах хугацаанд, нэгдүгээр сарын 13-ны өдөр Олон улсын олимпын хороо/ОУОХ/-ны Маркетингийн комисс Лозанн хотноо хуралдаж, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны Маркетингийн комиссын гишүүн Б.Баттүшиг оролцон санал бодлоо солилцов.

Энэ удаагийн наадамд Монгол Улсаас гүйлтийн цана, биатлоны төрлөөр нийт 6 тамирчин оролцсон юм. Монголын баг тамирчдын хувцсыг "Баттүшиг, Цэлмүүн" сангаас бүрэн ивээн тэтгэжээ.

Связанные новости
Экспорт угля увеличится благодаря улучшению перевозок через пограничный переход Гашуунсухайт
19 часа
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Ulaanbaatar