"Монгол даатгал", "Гермес центр"-ийн ханш өндөр өсөлттэй байв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, нэгдүгээр сарын 21-нд I, II, III ангиллын 28 ХК-ийн 769.019.391 төгрөгийн үнийн дүн бүхий 570.506 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 13 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Монгол даатгал" (CHE+14.99%) болон "Гермес центр" ХК (HRM +8.96%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ханын материал" (HMK -14.55%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID -8.47%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.32 хувиар буурч 19116.57 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.674.929.293.689.07 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.