БНАСАУ-ын удирдагч үйлдвэрийн барилгын ажилтай танилцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун 2020 оны эхний
шалгалтаараа бордооны үйлдвэрийн барилгын ажилтай танилцсан талаар Солонгосын төв
цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мягмар гарагт мэдээлжээ.
Ким Жөн Ун шинэ
он гарсныг тохиолдуулан өвөө, аавынхаа бунханд хүндэтгэл үзүүлснээсээ хойш
таван хоногийн дараа Пёньян хотын хойд хэсэгт баригдаж буй “Sunchon” фосфорын бордооны
үйлдвэрээр зочилсон байна.
БНАСАУ-ын
удирдагч шинэ оны эхний шалгалтаа бүтээн байгуулалтын ажлаас эхлүүлсэн нь олон улсын
хориг арга хэмжээнүүдийн эсрэг “бие даасан” эдийн засгийг хөгжүүлэхийг эрмэлзэж
буйг харуулжээ.
Өнгөрсөн онд цаг
уурын таагүй нөхцөл байдал нүүрлэснийг үл харгалзан арвин их ургац хураасан гэж
БНАСАУ мэдэгдсэн хэдий ч хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд олон улсын
хориг арга хэмжээнүүдийн улмаас бордооны дутагдал үүссэнийг онцолсон байна.