Гадны хүчнүүдийг гаргахыг Иракт уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-30 13:56:21

БАГДАД. /РИА Новости/.  АНУ Иракт агаарын цохилт өгсний дараа бүх гадны хүчийг улс орны нутаг дэвсгэрээс гаргах тухай даруй шийдвэр гаргахыг Иракийн Тээврийн сайд асан Хади аль-Амири тэргүүтэй “Аль-Фатх” эвсэл парламентад уриалжээ. Аль-Амири нь мөн шиитүүдийн “Аль-Хашд аш-Шааби” цэргийн жигүүрийн командлагч юм.  


АНУ Иракт агаарын цохилт өгсний улмаас 25 хүн амь үрэгдэж, 51 хүн бэртсэн тухай өмнө нь мэдээлсэн билээ.


“Үндэсний бүрэн эрхт байдалд халдаж байгааг бид эрс зэмлэн буруушаахын сацуу гадны бүх хүчнийг улс орноос гаргахыг Засгийн газраас шаардах зоримог шийдвэр гаргахыг Иракийн парламент буюу Төлөөлөгчдийн зөвлөл дэх үндэсний хүчнүүд, улс төрийн эвслүүдэд уриалж байна” хэмээн баримт бичигт дурджээ.


Иракийн цэргийн байгууламжуудыг онилон удаа дараа халдлага үйлдсэний хариуд Ирак болон Сири дэх "Катаиб Хезболлах" хөдөлгөөний 5 байгууламжид цохилт өгсөн тухай АНУ-ын Батлан хамгаалахын яам өмнө нь мэдэгдсэн юм. 

Связанные новости