Эх дагинын сүмийг сэргээх ажлын эрсдэлтэй үе шат эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-12-27 10:08:46

ПАРИС. /Reuters/. Францын нийслэл Парис хотод оршдог Эх дагинын сүмийг сэргээн засварлах ажиллагааны бэлтгэл ажил үргэлжилж, инженерүүд угсардаг шатыг буулган зөөхөөр бэлтгэж байна.


Парисын бэлгэ тэмдэг болсон байгууламжид өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-нд гал түймэр гарч, орой болон дээврийн хэсэг сүйдсэн хэдий ч гол барилга, хоёр цамхагийг галаас хамгаалж чадсан юм. Уг ослын улмаас Эх дагинын сүмд сүүлийн 200 гаруй жилийн турш зохион байгуулсан зул сарын баярын арга хэмжээ энэ онд ойролцоох сүмд болжээ.


850 жилийн түүхтэй Эх дагинын сүмийн сүйдсэн хэсгүүдийг 2021 оноос сэргээн байгуулж эхлэх бөгөөд үүний бэлтгэл ажил үргэлжилсээр байгаа юм. Пүрэв гарагт инженерүүдийн багууд 75 метр сунах краныг сүмийн орчимд байрлуулсан байна. Уг ажиллагааны улмаас дахин нуралт үүсэж болзошгүй аж.

Связанные новости