Дэлхийн хамгийн өндөр гүүр Хятадад нээгдэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-09-26 15:15:41

ГУЙЯН, 2025 оны есдүгээр сарын 26 /Xinhua/. Хятадын баруун өмнөд нутгийн Гуйжоу мужид гурван жил гаруйн хугацаанд барьж буй дэлхийн хамгийн өндөр гүүр болох Хуажян гүүрний замын хөдөлгөөнийг энэ сарын 28-нд нээнэ гэж орон нутгийн захиргаанаас лхагва гарагт мэдэгджээ.


Уг гүүр 2890 м урт бөгөөд голоос дээш 625 м-ийн өндөрт өргөгдсөн тул дэлхийн хамгийн өндөр гүүр болохоос гадна уулархаг бүсэд баригдсан дэлхийн хамгийн том гүүр болно.


Салхинд тэсвэртэй дизайнтай, өндөр уулын бүтээн байгуулалт зэрэг технологийн олон дэвшлийг харуулсан уг гүүр нь 21 патент авч, гүүр барих үндэсний стандартад хэд хэдэн техникийн ололт амжилтыг тусгасан гэж мужийн тээврийн газрын дарга Жан Ин хэлжээ.


Гуйжоу мужид дэлхийн хамгийн өндөр гурван гүүрийг оролцуулаад 32 мянга гаруй гүүр баригдаж дууссан эсвэл баригдаж байна. Мөн дэлхийн хамгийн өндөр 100 гүүрний тэн хагас орчим нь тус мужид байдаг ажээ.



Связанные новости