Тагнуулын нисэх онгоцнууд Солонгосын хойг дээгүүр нислэг үйлджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ. /TASS/. АНУ-ын
Агаарын цэргийн хүчний Boeing “RC-135S” тагнуулын нисэх онгоц БНСУ болон БНАСАУ-ын хил орчимд
нислэг үйлджээ.
Нисэх онгоц Окинава дахь Америкийн баазаас хөөрч, БНАСАУ-ын зүүн эрэг
орчмоор ниссэн байна. Үүнээс гадна “Boeing
E-8C” тагнуулын нисэх онгоц
Солонгосын хойг дээгүүр нислэг үйлджээ.
Удаа дараа пуужин харваад буй БНАСАУ-тай харилцаа хурцдаад буй энэ үед
АНУ-ын Агаарын цэргийн хүчин тагнуулын нислэгээ эрчимжүүлжээ. Сохэ талбайд хоёр
чухал туршилт явуулснаа БНАСАУ-ын эрх баригчид 12 дугаар сард мэдэгдсэн юм. Туршилтын
үр дүнг эрх баригчид АНУ-ын цөмийн аюул заналхийллийг тогтоон барихад ашиглах
болно хэмээн Солонгосын Ардын армийн
ерөнхий штабын дарга Пак Чон Хон мэдэгдсэн байна.
Связанные новости

В Бурятском государственном университете официально открыт Центр монгольского языка и культуры
6 дня

Посол Канады в Монголии выразила готовность расширить сотрудничество в горнодобывающей отрасли
6 дня