Саудын Арабын эрх баригчид эрт гэрлэхийг хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-26 10:50:47

ДОХА. /Saudi Gazette/. Саудын Арабын эрх баригчид олон жил хэлэлцсэний эцэст эрт гэрлэлтийг хориглож, 18-с дээш насны хүмүүст гэрлэлтээ батлуулах хууль ёсны зөвшөөрөл олгох дээр хэлэлцэн тогтжээ. Тус улсын Хууль зүйн сайд Валид ас-Самаани шинэ хуулийг орон нутгийн бүх шүүх рүү илгээжээ.


Өсвөр насныхан буюу 18-аас доош насны хүмүүс гэрлэлтээ батлуулахыг хүсвэл тусгай шүүх зөвшөөрөл олгох бөгөөд эрт гэрлэлт нь хос залуус болон тэдний ирээдүйд сөрөг нөлөөтэй эсэхийг судалж байж шийдвэр гаргах аж. 


15-аас доош насны эмэгтэйчүүдийг гэрлэхийг хориглосон хууль өнгөрсөн 1 дүгээр сард хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсний дараа энэ хуулийг баталжээ. Үүнээс өмнө залуу охид гэрлэлтээ батлуулах явдал маш түгээмэл байсан учир Саудын Араб гэрлэлтийн насны доод хязгаарыг заагаагүй байжээ. 

Связанные новости