Ерөнхийлөн захирагчдын 21 хувь тайлангаа хугацаанд нь мэдээлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төсвийн байгууллагуудын Ерөнхийлөн захирагчдын 21 хувь
нь аудитын тайлангаа хугацаанд нь гаргаж, аудитын байгууллагаас гаргасан
дүгнэлтэд тусгасан үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байна.
Хугацаа нь хуулинд зааснаар жил бүрийн 7 дугаар сарын 1 юм. Тодруулбал, Шилэн дансны хуульд (6.1.5-д) зааснаар Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцад хийсэн аудитын дүгнэлтийг бүрэн эхээр нь тухайн жилийн 4 дүгээр сарын 25, аудитын тайлан, дүгнэлтэд тусгасан асуудлаар авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааг тухайн жилийн 7 дугаар сарын 1-ний дотор тус тус тогтмол мэдээлж, мэдээллээ байгууллагын Шилэн дансандаа байршуулах ёстой.
Тэгвэл оны эцэс буюу энэ 12 дугаар сарын 24-ний байдлаар төсвийн байгууллагуудын 59 хувь нь үйл ажиллагаагаа мэдээлээгүй, 41 хувь нь мэдээлээд байгааг “Үнэн хатамж” ТББ-ын гүйцэтгэх захирал Ж.Сайнзаяа өнөөдөр мэдээллээ.
Тэрээр энэ онд аудитын зөвлөмж,
дүгнэлтийн мөрөөр авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа хугацаандаа мэдээлэх нь
буурсан байдалтай харагдаж байгаа ч оноос өмнө амжиж мэдээллээ. Шилэн дансандаа
байршуулна гэдэгт итгэж байна гэв. Төсвийн мөнгийг үр ашиггүй
зарцуулж буй төрийн байгууллага, ААН-үүдэд хариуцлага тооцох ёстой гэсэн байр
суурийг “Үнэн хатамж” ТББ-аас мөн
давхар илэрхийллээ.
Тус ТББ Нээлттэй
нийгэм форумд Төсвийн ерөнхийлөн захирагчдын аудитын зөвлөмж, дүгнэлтийн
хэрэгжилтийн талаар харьцуулсан мониторингийн судалгааг танилцуулсан юм.
Б.Болд
Гэрэл зургийг Н.Батбаяр