Кымган уулын асуудлаар хэлэлцээ хийхийг хүсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-10-28 14:08:58

СӨҮЛ. /Yonhap/.  БНАСАУ Кымган уулан дахь байгууламжуудыг татан буулгахыг БНСУ-аас шаардсантай холбогдуулан Пёньянтай ажлын түвшний хэлэлцээ хийх хүсэлт гаргасан гэж БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх яам мэдээлжээ.


БНСУ-ын байгуулсан бүх байгууламжийг татан буулгахыг БНАСАУ гурав хоногийн өмнө шаардсан бөгөөд хугацаа болон бусад асуудлыг бичгээр хэлэлцэнэ гэж мэдэгджээ. Харин БНСУ аяллын хөтөлбөрийг хэвийн үргэлжлүүлэх “бүтээлч шийдэл”-д хүрч, асуудлыг шийдвэрлэхийн тулд нүүр тулан ярилцахыг уриалсан байна.


Кымган уулын аяллын хөтөлбөр 1998 онд хэрэгжиж эхэлсэн болсон боловч 2008 онд БНАСАУ-ын цэргийн албан хаагч нэгэн жуулчин эмэгтэйг буудан хөнөөсөн хэрэг гарснаас хойш үйл ажиллагаа нь зогсжээ. 

Связанные новости