Чилид олон мянган хүн ажил хаяжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
САНТЬЯГО. /Prensa Latina/. Чилийн Ерөнхийлөгч Себастьян Пиньера эмх замбараагүй байдлыг намжаахын тулд нийгмийн шинэчлэл хийхээ амласнаас хойш нийгмийн тэгш бус байдлыг эсэргүүцсэн анхны зохион байгуулалттай жагсаал Сантьяго хотод болжээ.
Лхагва гарагт болсон жагсаалыг үйлдвэрчний эвлэлийн ажилтнууд болон оюутнууд зохион байгуулсан байна. Нийслэл хот болон бусад хотуудад олон мянган ажилтан ажил хаясны дунд эмч, эмнэлгийн ажилтнууд болон багш нар багтжээ. Тайван жагсаал цагдаа, цэргийнхний хяналтад болсон байна.
Сүүлийн дөрөв хоногт болсон жагсаалын үеэр 15 хүн амиа алдаж, 6000 гаруй хүн баривчлагдсан байна. Онц байдал зарлаж, цэргийн хөл хорио тогтоосныг Чилийн олон мянган иргэн эсэргүүцэж байгаа аж.