Пальмира хотыг сэргээн босгох тухай тогтоолыг ЮНЕСКО баталлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМПАРИС. /TASS/. Сирийн Пальмира хот болон түүх соёлын дурсгалт бусад байгууламжуудыг сэргээн босгох, хамгаалах асуудлаар ОХУ-ын санаачилсан тогтоолыг ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөл баталлаа.
ОХУ-ын санаачилгыг санал нэгтэйгээр баталсан гэж ЮНЕСКО-гийн Нарийн бичгийн дарга нарын газар мэдэгдэв.
ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад орсон Пальмира хот “Лалын улс” бүлэглэлийн хяналтад байсныг Сирийн Зэвсэгт хүчнийхэн гуравдугаар сарын 27-нд бүрэн чөлөөлсөн билээ. “Лалын улс” бүлэглэл тус хотыг 2015 оны тавдугаар сард эзлэн авсан байна. Тус бүлэглэл жил хүрэхгүй хугацаанд Пальмира хот дахь алдарт “Ялалтын хаалга”, баганууд болон олон тооны эртний хөшөө дурсгалуудыг нураан сүйтгэжээ.
Пальмира хотыг чөлөөлөх цэргийн ажиллагааны төлөвлөгөөг ОХУ-ын цэргийн зөвлөхүүдтэй хамтран гаргасан гэж тус улсын Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, дэслэгч генерал Сергей Рудской гуравдугаар сарын 31-нд мэдэгдсэн байна.
Тэрбээр хэлэхдээ "ОХУ-ын Агаарын цэргийн хүчин Сирийн цэргүүдэд дэмжлэг үзүүлж, "Лалын улс" бүлэглэлийн байрлалд 2000 гаруй удаа цохилт өгснөөс гадна Оросын тусгай хүчнийхэн Пальмира хотыг чөлөөлөх ажиллагаанд оролцсон" гэж мэдэгдсэн байна.
Д.Нямтулга