Япон улс гамшгийн талаар жуулчдад мэдээлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТОКИО. /NHK/. “Хагибис” хар салхи Японыг чиглэн урагшилж, тээврийн үйлчилгээ саатаж болзошгүй тухай гадаад хэл дээрх мэдээллийн үйлчилгээг Японы Засгийн газар нэмэгдүүлжээ.
Япон улсаар гадаадын олон жуулчин аялаж буйтай холбогдуулан дээрх шийдвэрийг гаргасан байна. Нүүлгэн шилжүүлэлтийн талаарх мэдээллийг цаг алдалгүй хүргэх үүднээс нийгмийн сүлжээ болон ухаалаг гар утасны хавсралтыг гаргахаар төлөвлөжээ. Мөн гадаад хэлний мэдлэгтэй хөтөч нарыг олон улсын томоохон нисэх буудлуудад ажиллуулж байна.
Үүний зэрэгцээ улс орон даяарх жуулчдад зориулсан мэдээллийн төвүүдэд нөөц эрчим хүч, ухаалаг гар утас цэнэглэгч зэргийг байгуулж байна. 2018 онд болсон байгалийн гамшгийн үеэр мэдээлэл хомс байсан талаар олон жуулчин гомдол мэдүүлж байжээ. Энэ онд авж хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд жуулчдын асуудлуудыг шийдвэрлэхэд тусална гэж Засгийн газар найдаж байгаа аж.