"Авто импекс" болон "Багануур"-ын хувьцааны ханш өндөр өсөлттэй байв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар
/МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн
биржид өнөөдөр 10 дугаар сарын 1-нд I, II, III ангиллын 25 ХК-ийн 18.6 сая төгрөгийн үнийн дүн
бүхий 121.168 ширхэг хувьцаа арилжив.
Энэ өдөр 12
ХК-ийн хувьцааны ханш өсөж, 10 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн
ханш тогтвортой байлаа. Үүнээс "Авто импекс" (AOI +15.00%) болон
"Багануур" ХК (BAN+13.75%) -ийн хувьцааны ханш хамгийн
өндөр өсөлттэй байсан бол "Ард Даатгал" (AIC-12.02%) болон
"Эрдэнэ Ресурс Девелопмент корпорэйшн)" ХК (ERDN-8.88%)-ийн
хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 1.04 хувиар буурч 19255.28 нэгжид
хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.479.379.424.061.04 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.