Ипотекийн зээлд 313 тэрбум төгрөг олгоод байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд энэ оны эхний 9 сарын байдлаар нийт 313 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 4.447 иргэнд олгоод байна. Үүнээс:
- 2019 оны 9
дүгээр сард Монголбанкны эх үүсвэрээс 16 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 243
иргэнд,
- Засгийн газрын
эх үүсвэрээс 8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 130 иргэнд,
- Арилжааны банкууд
өөрийн эх үүсвэрээс нийт 8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 111 иргэнд тус тус
олгоод байгаа талаар Монголбанкнаас мэдээллээ.