Ромын пап цөмийн зэвсгийг халахыг уриалж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-10-01 11:10:46

РОМ. /Reuters/. Ромын пап Францис Японы Нагасаки хотод айлчлах үеэрээ цөмийн зэвсгийг халах талаар уриалж магадгүй гэж “NHK” суваг уг мэдээлэлд ойр эх сурвалжуудыг иш татан мэдээлжээ.


Ирэх 11 дүгээр сарын 23-нд эхлэх дөрвөн өдрийн айлчлалын үеэр Ромын пап атомын бөмбөгдөлтөд өртсөн Хирошима, Нагасаки хотод зочлох ажээ. 1981 оны хоёрдугаар сарын II Жон Полын айлчлалаас хойш Ромын пап Японд айлчилж буй анхны тохиолдол энэ болох юм.


Францис Японы Ерөнхий сайд Абэ Шинзо, Эзэн хаан Нарүхито нартай уулзаж, Токио хотын “Dome” цэнгэлдэх хүрээлэнд олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулна. Уг арга хэмжээнд 37 мянга орчим хүн оролцох төлөвтэй байгаа аж. 

Связанные новости