Өнөөдөр нэг сая ширхэг хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр 9 дүгээр сарын 30-нд Монголын
Хөрөнгийн биржид I, II, III ангиллын 33 ХК-ийн 137.7 сая төгрөгийн үнийн
дүн бүхий нэг сая ширхэг хувьцаа арилжив.
Энэ өдөр18
ХК-ийн хувьцааны ханш өсөж, 14 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол нэг компанийн
ханш тогтвортой байлаа. Үүнээс "Бөөний худалдаа" (BHL+15.00%) болон
"Фронтиер Лэнд групп" ХК (MDR+14.29%) -ийн хувьцааны ханш хамгийн
өндөр өсөлттэй байсан бол "Авто импекс" (AOI-13.73%) болон
"Хишиг уул" ХК (HSX-13.33%)-ийн хувьцаа хамгийн их уналттай
байлаа.
"TOP 20" индекс 2.54 хувиар
өсөж, 19457.5 нэгжид хүрсэн бол зах зээлийн
үнэлгээ 2.477.187.662.165.92 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.