Дотоод аудиторуудын чуулганаар кибер аюулгүй байдлыг хөндөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-09-30 11:38:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Дотоод аудиторуудын чуулган 10 дугаар сарын 3-нд болно.

Монголын Үндэсний Дотоод аудиторуудын холбооноос жил бүр зохион байгуулдаг чуулган энэ жил аудиторуудын олон талт мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Elevate your business acumen” буюу бизнес сэтгэлгээгээ хөгжүүлэх уриан дор зохион байгуулах гэж байна.

Энэ жилийн чуулганы онцлог нь Дотоод аудиторуудын холбооны урилгаар манай улсад ирж буй гадаад илтгэгч нар болон Монгол Улсын шилдэг мэргэжилтнүүд илтгэл тавьж, салбар илтгэл, хэлэлцүүлгийг дотоод аудитын тэргүүлэх мэргэжилтнүүд удирдан зохион байгуулах аж. Тодруулбал, чуулганаар

  • Макро эдийн засгийн төлөв байдал,
  • Технологийн тэсрэлт, кибер аюулгүй байдал,
  • Дотоод аудит: Эрсдэлийн удирдлагын тогтолцоог үнэлэх нь,
  • Дотоод аудитын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх нь,
  • Хиймэл оюун ухаан, машин сургалт,
  • Хүний нөөцийн аудитад анхаарах нь,
  • Мэдээллийн аюулгүй байдал, анхаарах зүйлүүд,
  • Ажил амьдралын тэнцвэр, аудиторын сэтгэлзүйн сэдвээр үндсэн илтгэлүүдийг тавих аж.

Салбар илтгэлүүдээр:

  • Эрсдэлийн үнэлгээ,
  • Аудиторын бизнес акюмен,
  • Орчин үеийн дотоод аудиторын сэдвийг хөндөн хэлэлцэх юм.

    Чуулганы ивээн тэтгэгчээр Прайс Уотерхуас куперс аудит” болон “АПУ” ХХК, ХААН банк ажиллаж байна.
Связанные новости