Саудын Араб анх удаа аяллын виз олгоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛОНДОН. /Reuters/. Саудын Араб 49
улсын иргэдэд зориулсан аяллын визийг анх удаа нэвтрүүлнэ. Аяллын виз авах
боломжтой улсуудын жагсаалтад ямар улсууд багтаж байгаа талаар баасан гарагт дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж.
Эмэгтэй жуулчдын хувьд Саудын Арабад зорчих үедээ Абайя хэмээх уламжлалт өмсгөлийг заавал өмсөх шаардлагагүй бөгөөд энгийн даруу хувцаслахад хангалттай гэнэ. Түүнчлэн эмэгтэйчүүд заавал гэр бүлийн аль нэг эрэгтэй гишүүний хамтаар Саудын Арабыг зорих шаардлагагүй гэнэ.
Аяллын виз олгохоор төлөвлөж байгаагаа Саудын Араб 2017 оны сүүлчээр
мэдэгджээ. Саяхныг хүртэл Саудын Араб тус улсад ажиллах боломжтой хүмүүс юмуу лалын шашны ариун газруудад мөргөл үйлддэг мусульманчуудыг нэвтрэхийг зөвшөөрдөг байв.