Европын хамгийн том Майдар бурханы хөшөө нээгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА.
/TASS/.
Европын хамгийн том Майдар бурханы хөшөөний нээлтийн ёслол
Халимагийн хамгийн том хоёр дахь хот болох Лааганд болжээ.
Гучин тонн жинтэй хөшөөний өндөр нь 12.5 метр аж. Алтлаг өнгөөр будсан уг хөшөөнд тогтсон ёс заншлын дагуу залбирлын үгс, ариун, дагшин газрын шороо, бурханы шашны бие, хэл, сэтгэл гурвыг бэлгэдсэн үнэт үрлэн эмүүдийг багтаан бүтээжээ. Хөшөөг оршин суугчид, сүсэгтэн олны хандиваар босгосон байна.
Майдар бурхан нь бурхан багш Шагжамүнигийн дараа замбуу тивд залран өөрийн сургаал номоо дэлгэрүүлэх сайн цагийн тав дахь бурхан юм. Халимагт 40 орчим буддын сүм байдаг бөгөөд жижиг сүм бараг дүүрэг бүрт байрладаг аж.