Мэдээлэл, технологийн үр нөлөөллийг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг
“ICT-Expo-2019” үзэсгэлэнгийн
үйл ажиллагаа есдүгээр сарын 24-нд болох “DIGITAL DEVOLEPMENT” чуулганаар эхлэх гэж байна.
“Туушин” зочид буудалд
болох уг чуулганд техник технологи нэвтрүүлэгч, хэрэгжүүлэгч
дотоодын болон олон улсын байгууллагууд оролцож, мэдээлэл технологийн салбарын
хөгжлийн чиг хандлага, нийгэмд үзүүлж буй үр нөлөөллийн талаар илтгэл тавьж
хэлэлцүүлнэ.
Харин “ICT-Expo-2019” үзэсгэлэн есдүгээр сарын 27-ноос 29-нд “Мишээл экспо” төвд болно. Үзэсгэлэнг Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас “Дижитал хөгжилд хамтдаа” уриан дор 13 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Энд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцож, харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулна.
“ICT-Expo-2019” үзэсгэлэнг хамтран зохион байгуулагчаар
Харилцаа холбооны зохицуулах хороо, ерөнхий ивээн тэтгэгчээр үүрэн холбооны “Мобиком”
корпораци, “Юнител” болон “Скайтел” групп ажиллаж байна. Үзэсгэлэнгийн талаарх дэлгэрэнгүй
мэдээллийг www.ictexpo.mn цахим хуудсаар авах боломжтой.
Үзэсгэлэнгийн үеэр МУБИС-аас “Мишээл экспо” төвийн чиглэлд автобус үнэ
төлбөргүй үйлчилнэ гэж Харилцаа
холбоо, мэдээллийн технологийн газраас мэдээллээ.