Өнөөдөр 35.2 сая төгрөгийн хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар
/МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр,
9 дүгээр сарын 10-ны өдөр I, II, III ангиллын 20 ХК-ийн 35.2 сая төгрөгийн
үнийн дүн бүхий 87.380 ширхэг хувьцаа арилжив. Энэ өдөр 10 ХК-ийн
хувьцааны ханш өсөж, 8 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш
тогтвортой байлаа.
Үүнээс "Ард Кредит ББСБ" (ADB+5.41%) болон
"Түмэн Шувуут" ХК (TUM +4.78%)-ийн хувьцааны ханш хамгийн
өндөр өсөлттэй байсан бол "Могойн Гол" (BDL-9.18%) болон
"Сүү" ХК (SUU-5.96%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.54 хувиар буурч,
19505.56 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.487.606.051.382.83 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.