АНУ-д дахин гал нээсэн хэрэг гарчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-д өнгөрсөн бямба гарагт гал нээсэн хэрэг дахин гарчээ. Техас муж улсын Одесса болон Мидленд хотод үл таних этгээд гал нээсний улмаас 5 хүн амиа алдаж, 20 хүн шархаджээ. Гал нээсэн этгээдийг цагдаа нар устгаж чадсан бөгөөд түүний хэн болох, ямар учраас ийм хэрэг үйлдэх болсон шалтгааныг нь олж тогтоохоор ажиллаж байна.
Одесса хотод гал нээсний улмаас гадаадын иргэн амь үрэгдсэн байж магадгүй талаар мэдээллээгүй байна.
Энэ хэрэг нь 8 дугаар сард гэхэд л Техас муж улсад болсон хоёр дахь удаагийн тохиолдол болж байна. Түүнчлэн АНУ-д өнгөрсөн сард гал нээсэн гурав дахь удаагийн тохиолдол болжээ. “CNN” телевизийн мэдээлснээр, галт зэвсгийн худалдааны эргэлтэд хяналт тавих дүрэм журмыг чангатгах тухай хууль 9 дүгээр сарын 1-нд хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх аж.