АНУ далавчит пуужин туршжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /TASS/.
АНУ Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах
тухай гэрээнээс гарснаас хойш анх удаа газар дээр байрлах далавчит пуужин туршжээ.
"Пуужин хөөргөх хөдөлгөөнт төхөөрөмжөөс харвасан уг пуужин 500 гаруй км
нисэж байгаа оносон. Энэхүү туршилтын явцад цуглуулсан мэдээлэл, дүгнэлтүүдийг дунд
зайн тусгалтай пуужингийн хүчин чадлыг хөгжүүлэхдээ ашиглах болно” хэмээн
АНУ-ын Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурджээ.
Газар дээр байрлах далавчит пуужингийн нислэгийн зуны туршилтыг 8 дугаар
сарын сүүлчээр явуулж магадгүй байгаагаа АНУ-ын төлөөлөгчид өмнө нь хэд хэдэн
удаа мэдэгдэж байсан юм. Үүнээс гадна АНУ-ын Батлан хамгаалах яам 11 дүгээр
сард завсрын тусгалтай газар дээр байрлах баллистик пуужингийн туршилтыг
явуулахаар төлөвлөж байна. Тус яамны мэдэгдэж байгаагаар, 11 дүгээр сард
явуулах пуужингийн туршилт нь “Pershing
II”-той төстэй цоо шинэ пуужингийн туршилт байх аж. Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээний
хүрээнд Америкийн “Pershing II” пуужингуудыг 1991 онд устгаж байжээ.