“Талх чихэр”, “Могойн гол”-ын хувьцааны ханш өсөлттэй байв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын 28 ХК-ийн 32 сая төгрөгийн үнийн дүн бүхий 103.596 ширхэг хувьцаа арилжив. Энэ өдөр 8 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 15 ХК-ийн хувьцааны ханш
буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.
Үүнээс
"Могойн гол” болон "Талх чихэр" ХК-ийн
хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол
"Өндөрхаан" болон "Стандарт агрикалчер групп" ХК-ийн
хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP
20" индекс 0.76 хувиар буурч, 20079.78 нэгжид хүрсэн
бол зах зээлийн үнэлгээ 2,554,589,863,266 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй
мэдээллийг Энд дарж үзнэ
үү.