Ипотекийн санхүүжилтэд 246 тэрбум төгрөг олгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд энэ оны эхний 7 сарын байдлаар нийт 246 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 3479 иргэнд олгоод байна. Үүнээс 2019 оны долдугаар сард:
- Монголбанкны эх үүсвэрээс 16 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 237 иргэнд,
- Засгийн газрын эх үүсвэрээс 10 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 165 иргэнд,
- Арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээс нийт 10 тэрбум төгрөгийн
санхүүжилтийг 140 иргэнд тус тус олгоод байгаа талаар Монголбанкнаас мэдээллээ.