Энэтхэгт үерийн улмаас 95 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-12 12:34:47
Yesukheitumur Tumurbaatar

ШИНЭ ДЕЛИ. /BBC/. Энэтхэгийн баруун өмнөд нутгийн Керала мужид аадар бороо орж, үер буусны улмаас 95 хүн амиа алдаж, хэдэн зуун мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ.


Албаныхан үерт өртсөн хүмүүсийг өндөрлөг, аюулгүй газарт хүрэхийг анхааруулсан байна. Байгалийн гамшгийн уршгийг арилгах үндэсний газрын мэдээлснээр, энэхүү гамшигт өртсөн 100 мянга орчим хүнийг аюулгүй бүс рүү нүүлгэн шилжүүлсэн байна.


Энэтхэгт 6-9 дүгээр сарын хооронд борооны улирал тохиодог. Өнгөрсөн жилийн борооны улирлын үеэр болсон байгалийн гамшигт 200 гаруй хүн амиа алджээ.

Связанные новости