"Баялаг Сүмбэр"-ийн хувьцааг багцаар арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын 22 ХК-ийн 205.456.319.06 төгрөгийн үнийн
дүн бүхий 334.086 ширхэг хувьцаа арилжив. Энэ өдөр 10 ХК-ийн
хувьцааны ханш өсөж, мөн тооны ХК-ийн хувьцааны ханш буурсан бол
2 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.
Үүнээс "Ард Санхүүгийн Нэгдэл" болон
"Ард Даатгал" XK-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй
байсан бол "Монгол Шуудан" болон "Ремикон" ХК-ийн
хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Багцын арилжаагаар "Баялаг Сүмбэр"
ХК-ийн 64.661 ширхэг үнэт цаасыг 203.682 тэрбум төгрөгөөр
арилжилсан байна. "TOP
20" индекс 0.66 хувиар буурч, 20376.59 нэгжид хүрсэн бол зах
зээлийн үнэлгээ 2.565.863.946.882.60 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.