Хөрөнгийн бирж 179.516 ширхэг хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын 24 ХК-ийн 54.8 сая төгрөгийн үнийн дүн бүхий 179.516 ширхэг хувьцаа арилжив. Энэ өдөр
8 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 12 ХК-ийн хувьцааны ханш
буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.
Үүнээс "Мерекс" болон "Сүү" XK-ийн
хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хар
Тарвагатай" болон "Стандарт агрикалчер групп" ХК-ийн
хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.08 хувиар өсч,
20512.37 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ
2,530,318,889,021.62 төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг Энд
дарж үзнэ үү.