Хятадын иргэдэд зориулан визгүй зорчих горимыг нэвтрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-07-31 15:44:54

ТЕГЕРАН. /Синьхуа/. Иран улс Хятадын иргэдэд зориулж визгүй зорчих горимыг дангаар нэвтрүүллээ хэмээн Хятад улсаас Иран улсад суугаа Элчин сайдын яам өнгөрсөн мягмар гарагт мэдэгдсэн байна.


“БНХАУ-ын болон БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг болон Макаогийн паспорттой иргэд жуулчны болон ажил хэргийн шугамаар Иранд 21 хоногийн хугацаанд визгүй зорчих эрхтэй” хэмээн дипломатчид мэдэгдсэн байна.  


Харин Ираны иргэд БНХАУ-д зорчихын тулд урьдын адил зохих шаардлагын дагуу баримт бичгээ бүрдүүлэх шаардлагатай аж. 

Связанные новости