АНУ-ын Батлан хамгаалахын сайдын Сөүл хотод айлчлах боломжийг хэлэлцэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-07-30 17:05:01

СӨҮЛ. /Yonhap/. АНУ болон БНСУ-ын эрх баригчид АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эсперийн Сөүл хотод айлчлах боломжийг хэлэлцэж байна.


Сөүл хотод айлчлах үеэрээ АНУ-ын Батлан хамгаалахын сайд БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Үндэсний батлан хамгаалахын сайд Чон Гён Ду нартай уулзаж магадгүй байна. Марк Эспер 8 дугаар сард Зүүн Азийн улсуудаар айлчлал хийх үеэрээ БНСУ-ыг зорьж магадгүй байгаа тухай “Yonhapагентлаг мэдээлсэн байна.


Марк Эспер АНУ-ын Батлан хамгаалахын сайдын албан тушаалд энэ сарын 24-нд орсон юм. 

Связанные новости