Венесуэл НҮБ-д хандана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-07-29 12:10:18

БУЭНОС-АЙРЕС. /РИА Новости/. АНУ манай хяналтанд байдаг агаарын орон зайг зөрчсөнтэй холбогдуулан бид НҮБ-д хандах бодолтой байна гэж Венесуэлийн Гадаад хэргийн сайд Хорхе Арреаса мэдэгджээ.


Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд АНУ Венесуэлийн агаарын орон зайг хэд хэдэн удаа зөрчсөн хэмээн тус улсын эрх баригчид мэдэгдсэн байна. Энэ үйл ажиллагаа нь гадны ноцтой аюул учруулж болзошгүй гэж үзэж байгаагаа Венесуэлийн Батлан хамгаалах яам өмнө нь мэдэгджээ.


“Венесуэлийн хяналтанд байдаг агаарын орон зайг зөрчиж байгаагаа Д.Трампын засаг захиргаа хүлээн зөвшөөрч байгаа билээ. Тэд муу сэдлээр ийм үйл ажиллагаа явуулж байгаа нь эргэлзээгүй. Бид НҮБ-д хандах болно” хэмээн тэрбээр “Твиттер” хуудсаараа дамжуулан тэмдэглэсэн байна. 

Связанные новости