"Боко Харам"-ын эсрэг цэргийн ажиллагаа явуулахыг үүрэг болгожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /TASS/. "Боко Харам" бүлэглэлийн босогчид өнгөрсөн бямба гарагт Нигерийн
зүүн хойд нутагт халдлага үйлдсэнийг тус улсын Ерөнхийлөгч Мухаммад Бухари эрс
зэмлэн буруушаажээ. Энэ халдлагын улмаас 65 хүн амиа алдсан юм.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, хэт даврагсадын бүлэглэл халдлага үйлдсэнтэй холбоотойгоор тэдний эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлэхийг агаарын болон хуурай замын цэргийн хүчинд Нигерийн Ерөнхийлөгч үүрэг болгосон байна.
"Боко Харам" бүлэглэлийн босогчид өнгөрсөн бямба гарагт Борно мужийн засаг
захиргааны төв Майдугури хотын ойролцоох тосгонд хөдөөлүүлэх ёслолд оролцож
байсан хүмүүс рүү халдсаны улмаас 65 хүн амиа алдаж, 10 хүн шархадсан тухай өмнө
нь орон нутгийн хэвлэлийн алба мэдээлсэн байна. Түүнчлэн босогчид тосгоны хэд хэдэн
байшинг шатаажээ.
“Боко Харам”-ын
босогчид 2015 оны гуравдугаар сард террорист “Лалын улс” бүлэглэлд үнэнчээ
илтгэн тангараг өргөсөн билээ.