Анимейшн студид гал тавьсан этгээдийн гэрийг нэгжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-07-26 14:05:24

ТОКИО. /Mainichi/. Японы баруун нутгийн Киото хотод байрладаг “Kyoto Animation” студид өнгөрсөн долоо хоногт гал тавьсан хэрэгт холбогдсон сэжигтний гэрт цагдаагийн ажилтнууд нэгжлэг хийжээ.


Баасан гарагийн өглөө цагдаагийн газрын 10 ажилтан Сайтама хотын оршин суугч, 41 настай Шинжи Аобагийн гэрийг нэгжжээ. Өнгөрсөн пүрэв гарагт болсон халдлагын улмаас 34 хүн амиа алдаж, 34 хүн гэмтсэн юм.


Ш.Аобагийн биеийн байдал тун хүнд байгаа бөгөөд одоог хүртэл эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байна. Цагдаагийн ажилтнууд Ш.Аоба болон анимейшн компанийн хооронд ямар нэг холбоо хамаарал байгаа эсэхийг хараахан олж тогтоогоогүй байгаа тул түүний биеийг сайжрахыг хүлээж, байцаалт авахаар төлөвлөж байгаа ажээ. 

Связанные новости