“Google” компани 100 мянган рублийн торгууль төлнө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /TASS/.
Дипломны ажил бэлтгэх болон бичих тухай зарлалыг нийтэлсэнтэй холбогдуулан зар сурталчилгааны тухай хуулийг зөрчсөн хэмээн ОХУ-ын Холбооны
Монополийн эсрэг алба “Google” компанийг торгожээ.
“Google”-н зар сурталчилгаануудад дипломын ажил бичих үйлчилгээ
үзүүлдэг цахим хуудаснууд руу нэвтрэн орох холбоосууд байсан тухай Холбооны
Монополийн эсрэг алба мэдэгдэлдээ дурдсан байна. Тус байгууллагын комисс “Google” компанийг зар сурталчилгааны тухай хуулийг зөрчсөн гэж
үзэж, 100 мянган рублиэр торгох шийдвэр гаргасан байна.