Мексикийн цагдаа нар 150 цагаачийг аварчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МЕХИКО. /CGTN/. АНУ-ын хилээр хууль бусаар давуулахаар Мексикийн зүүн нутгийн Веракрус мужид явж байсан ачааны машины бүхээг дотор гацсан Өмнөд Америкийн 150 цагаачийг Мексикийн цагдаагийн ажилтнууд аварсан талаар тус улсын эрх баригчид мэдэгджээ.
Аюулгүй байдал, иргэний хамгааллын яамны мэдэгдэлд дурдсанаар, цагдаа нар замын хөдөлгөөний зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг зогсоон шалгах үед ачааны машины бүхээгнээс орилох чимээ гарсан аж.
Уг тээврийн хэрэгслийн бүхээг дотор 150 цагаач байсны дунд 73 Гватемал, 45 Хондурас, 26 Эль Сальвадор, 6 Эквадорын иргэн байжээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, тэд олон өдрийн турш хоол хүнс, ундны усгүй гацсан байжээ.