Туркийн эсрэг хориг арга хэмжээ авах асуудлыг хэлэлцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-07-25 11:29:32
Yesukheitumur Tumurbaatar

ВАШИНГТОН. /Anadolu/. Турк ОХУ-аас “С-400” пуужингийн систем худалдаж авсантай холбогдуулан Туркийн эсрэг хориг арга хэмжээ авах асуудлаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Бүгд найрамдах намын сенатчидтай Цагаан ордонд уулзжээ.


Уулзалтад Линдси ГрэмТед КрузМитч Макконнелл, Рэнд Пол, Марко РубиоТодд Янг зэрэг Бүгд найрамдах намын 45 сенатч оролцжээ. Талууд Америкийг эсэргүүцэгчдэд хориг арга хэмжээ авах тухай (CAATSA) хуулийн хүрээнд Оросын пуужингийн систем худалдаж авсан Туркийн эсрэг хориг арга хэмжээ авах боломжийн тухай хэлэлцсэн байна. 


Цагаан ордон энэ талаар албан ёсны мэдэгдэл гаргаагүй байгаа хэдий ч АНУ Туркт хориг арга хэмжээ авах эсэх талаар Трамп өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн удаа мэдэгдэл хийсэн юм. 

Связанные новости