Тариаланчдыг чинээлэг амьдруулахад чиглэж ажиллана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БЭЭЖИН. /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн мэдээллийн албаны урилгаар Монгол Улсын сэтгүүлчид БНХАУ-д айлчилж байна. Тус айлчлалын хүрээнд БНХАУ-ын хөдөө аж ахуйн салбарын талаарх мэдээллийг газар дээрээс нь авах боломжтой аж. Эхний ээлжинд тус улсын Хөдөө аж ахуйн яамны удирдлагын институтийнхэнтэй уулзаж, хэлэлцүүлэг зохион байгуулав.
Энэ үеэр хөдөө аж ахуй, орон нутаг, тариачны асуудал бол ард түмний амьжиргааны гол асуудал гэдгийн онцолж байв. Тиймээс хөдөө аж ахуйг хөгжүүлэх, стратеги төлөвлөгөө боловсруулах, бүх тал дээр шат ахиулах, тариачдыг баян чинээлэг болгох, хөдөө аж ахуйг орчин үежүүлэхийн тулд Хятадын Төрийн зөвлөлөөс анхаарч ажиллаж байгаа аж. Өнгөрсөн хугацаанд БНХАУ Монгол Улстай хөдөө аж ахуйн тал дээр хамтран ажиллаж байна. Энэ тухай Хөдөө аж ахуйн яамны нарийн бичгийн дарга Лю Лей хэлэхдээ, "Хятадын Төрийн зөвлөлөөс ерөнхий төлөвшилжүүлж, хуучны Хөдөө аж ахуйн яам болон Үндэсний хөгжил шинэчлэлийн хороо, Эдийн засгийн яам, Газар эх баялгийн яам, Усны яам зэрэг яамны хөдөө аж ахуйтай холбогдох төслийн салбаруудыг нэгтгэж, Хөдөө аж ахуйн яамыг шинэчлэн байгуулаад байна. Тус яам нь "Хөдөө аж ахуйн гурван хүрээ цараа"-нд холбогдох бүх асуудлыг хариуцаж, бодлого баримталж ажиллах юм. Хамгийн гол нь тариаланчдынхаа амьжиргааг дээшлүүлэхэд анхаарч ажиллана" гэсэн юм.