Сэжигтнийг шилжүүлэн өгөх хуулийн төсөл “амьгүй” боллоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ХОНКОНГ. /Reuters/. Хонконгт олныг хамарсан
жагсаал цуглаан удаа дараа үүсэхэд хүргэсэн сэжигтнийг шилжүүлэн өгөх тухай хуулийн
төсөл “амьгүй” боллоо гэж Хонконгийн Засаг захиргааны тэргүүн Кэрри Лам мягмар
гарагт мэдэгджээ.
Хонконг дахь сэжигтнүүдийг эх газрын Хятадад шилжүүлэн өгөх хуулийн төслийг
эсэргүүцэгчид өргөн хүрээг хамарсан жагсаал цуглаан өрнүүлсэнтэй холбогдуулан
К.Лам өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр уг хуулийн төслийг хойшлуулсан талаар
мэдэгдсэн хэдий ч жагсагчид эсэргүүцлээ зогсоогоогүй юм.
Хонконгийн Засаг захиргааны тэргүүний өнөөдөр хийсэн мэдэгдэл
зарим хүний сэтгэлд нийцээгүй бөгөөд түүнийг “хүчингүй болгосон” гэх үг хэрэглээгүй хэмээн хүчтэй шүүмжилж байгаа ажээ.