Японы их дэлгүүрт халимын мах худалдаалж эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТОКИО. /Kyodo/. Япон арилжааны халим агнуураа эхлүүлсэнтэй
холбогдуулан Осака хотын их дэлгүүрт өнөөдрөөс халимын мах худалдаалж эхэлжээ.
Арилжааны халим
агнуураас 31 жил түдгэлзсэн Япон улс энэ сарын 1-нээс агнуурын ажлаа дахин
эхлүүлсэн юм. Япон Халим агнуурын олон улсын комиссоос /IWC/ жилд 227 халим агнах эрхтэйгээр өнгөрсөн зургадугаар сарын 30-нд албан ёсоор гарсан байна.
Япон улс “IWC”-т 60 гаруй жилийн өмнө элсэж, тус байгууллагын гишүүний хувьд 1988 онд арилжааны халим агнуураа зогсоож байжээ.
Осака хотын “Ханкю”
их дэлгүүрт 100 грамм халимын махыг 599 иенээр /5.53 ам.доллар/ худалдаалж байгаа бөгөөд амталгааны үнэгүй махыг ч мөн үйлчлүүлэгчдэдээ санал болгож
байгаа ажээ.