Хан-Уулынхан Эко жишиг дүүрэг болохоор хотлоороо хичээж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2019-07-06 13:36:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХУД-ийн Засаг даргын Тамгын газрын баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй ажил, хийж буй бүтээн байгуулалт бүхэлдээ нийслэлийн эко жишиг дүүрэг болоход чиглэжээ.


Дүүргийн нийтийн эзэмшлийн 7 талбайг энэ онд шинээр сэргээн засварлан ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн бий болгохоор төлөвлөн ажиллаж байгаа аж. ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон нийслэлийн автозам, тээврийн газрын холбогдох албаныхан өчигдөр /2019.07.05/ дүүргийн зам, тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажилтай газар дээр нь очиж танилцлаа.


Дүүргийн 9 дүгээр хорооны автобусны эцсийн буудлаас хойших 2,8 км хатуу хучилттай авто замын ажлын явцтай танилцаж, явган хүний замтай, гэрэлтүүлэгтэй, ус зайлуулах хойлойтой зэрэг бүхий л асуудлыг нь бүрэн шийдсэн тус автозам барих траст хэд хэдэн айл өрх орсон бөгөөд энэ асуудлыг цаашид зохих журмын дагуу шийдвэрлэн ажиллахаар боллоо.


Мөн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх хуучин тоглоомын талбайг сэргээн засварлаж 2-12 насны хүүхдэд зориулсан байгаль болон хүүхдэд ээлтэй эко тоглоомын талбайн ажилтай танилцлаа.


Орчин үеийн стандартад нийцсэн ногоон байгууламж бүхий усан оргилуур, хөлбөмбөг, сагсан бөмбөгийн тоглоомын талбай байгуулагдсанаар хүүхэд багачууд амралт, чөлөөт цагаа зөв боловсон ая тухтай өнгөрүүлэх нөхцөл бүрдсэн төдийгүй хүүхэд багачуудын бие бялдрыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ажил болжээ.

Связанные новости