Австрид ирэх есдүгээр сард сонгууль болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВЕНА. /Reuters/. Австрийн парламентын сонгуулийг ирэх есдүгээр
сарын 29-нд явуулах шийдвэрийг тус улсын хууль тогтоогчид лхагва гарагт
гаргасан талаар Австрийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.
Дэд Канцлерын албан тушаалыг хашиж байсан, Эрх чөлөө намын дарга Хайнц-Кристиан
Штрахегийн дуулиан шуугиан тарьсан дүрс бичлэг нийтлэгдсэний дараа тус улсад Засгийн газрын хямрал үүссэн юм.
Х.Штрахе албан тушаалаасаа өнгөрсөн тавдугаар сард огцорсон
бол Канцлер Себастьян Курц
Засгийн газрын эвсэлд Эрх
чөлөө намтай цаашид хамтран ажиллахаас татгалзаж, хугацаанаас өмнө парламентын
сонгууль зарласан билээ.