“УИД”-ийн хувьцааны ханш нэмэгдсэн байв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн
биржид өчигдөр буюу долдугаар сарын 3-ны өдөр I, II, III ангиллын 26 ХК-ийн 67.3
сая төгрөгийн үнийн дүн бүхий 209 мянган ширхэг хувьцааг арилжив.
Мөн өдөр 9 ХК-ийн хувьцааны ханш өсөж,
12 компанийн хувьцааны ханш буурсан бол таван компанийн
хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Дархан гурил тэжээл" болон
"Улсын их дэлгүүр" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр
өсөлттэй байсан бол "Бөхөг" болон "Гутал" ХК-ийн
хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.43 хувиар
өсч, 20590.97 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.582.605.762.866 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.