Шатахуун тээвэрлэгч дэлбэрсний улмаас олон арван хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-07-04 11:04:11
Yesukheitumur Tumurbaatar

АБУЖА. /BBC/. Нигерийн өмнөд нутагт шатахуун тээвэрлэж явсан ачааны машин дэлбэрсний улмаас 45 хүн амиа алдаж, 70 хүн гэмтсэн тухай тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мягмар гарагт мэдээлжээ.


Зам тээврийн аюулгүй байдлын комиссын дарга Баба Алиягийн хэлснээр, осол Бенуэ мужийн Ахумбе тосгоны зам дээр гарсан бөгөөд шатахуун тээвэрлэгч замд дээрх том нүхийг тойрохыг оролдох үеэрээ осолдсон бөгөөд удалгүй дэлбэрчээ.


Дэлбэрэлтэд өртсөн хүмүүсийн биеийн байдал хүнд байгаа тул амиа алдсан хүний тоо цаашид нэмэгдэж магадгүй гэж Бенуэ мужийн Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Тервер Акаси “СNN” сувагт мэдээлсэн байна.


Өнгөрсөн оны 10 дугаар сард Нигерийн зүүн өмнөд нутгийн нефть дамжуулах хоолойд дэлбэрэлт болсны улмаас 60 гаруй хүн амиа алдаж байжээ. 

Связанные новости