"Дархан гурил тэжээл"-ийн хувьцааны ханш их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын
Хөрөнгийн биржид өчигдөр буюу долдугаар сарын 2-нд I, II, III ангиллын
38 ХК-ийн 90.6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 641.5 мянган ширхэг
хувьцаа арилжив.
Энэ өдөр 17 ХК-ийн хувьцааны ханш нэмэгдэж, мөн
17 компанийн хувьцааны ханш буурсан бол дөрвөн компанийн хувьцааны
ханш тогтвортой байлаа. Үүнээс “Баян-Алдар” ББСБ болон "Дархан гурил
тэжээл" ХК ийн хувьцааны ханш хамгийн их өсөлттэй байсан бол
"Бөхөг" болон "Нийслэл өргөө ХК-ийн хувьцаа хамгийн их
уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.81 хувиар
өсөж, 20502.85 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.575.944.154.284 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.