Зэвсгийн агуулах дэлбэрсний улмаас учирсан хохирлын хэмжээг тооцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НУР-СУЛТАН. /Kazinform/. Казахстаны өмнөд нутгийн Арысь хотын цэргийн ангийн зэвсгийн агуулах дэлбэрсний улмаас урьдчилсан тооцоогоор 52.5 сая ам.долларын хохирол учирчээ. Энэ тухай тус улсын Дотоод хэргийн яамны онцгой байдлын асуудал эрхэлсэн хорооны дараа Владимир Беккер мэдээлсэн байна.
Зургадугаар сарын 24-ний өглөө 44300 хүн амтай Арысь хотын ойролцоох зэвсгийн агуулахад гал гарч, хүчтэй дэлбэрсэн тухай Казахстаны Батлан хамгаалах яамны хэвлэлийн алба мэдээлсэн юм. Дэлбэрэлтийн улмаас 3 хүн амиа алдсаны хоёр нь цэргийн алба хаагч байсан байна. Арысь хотын оршин суугчдийг 80 орчим километр зайтай оршдог Туркистан мужийн төв Шымкент хот руу нүүлгэн шилжүүлсэн бөгөөд хотыг цэвэрлэж дууссаны дараа зургадугаар сарын 29-нд хотдоо буцаж ирэхийг зөвшөөрчээ.
Дэлбэрэлтийн улмаас учирсан хохирлын хэмжээг долдугаар сарын 15 гэхэд эцэслэн гаргана гэж Владимир Беккер мэдээлсэн байна.